АНУ-ын визийн төрлүүд
2011-09-08, 16:14
АНУ-д тодорхой хугацаанд аялах, суралцах буюу ажил бизнес эрхлэх, хурал зөвлөлгөөнд оролцох гадаадын иргэдэд зориулсан визийг түр хугацааны виз гэдэг.
АНУ-д нийт 27 төрлийн түр хугацааны визийн 80 гаруй ангилал байдаг бөгөөд тэдгээр нь зориулалт, авахад тавигдах шаардлага, статусын хугацаа болон эрхийн хувьд нэн ялгаатай юм.
Үүнд хамрагдах виз болон статус нь хэд хоногоос хэдэн жил хүртэлх хугацаатай байдаг нь ерөнхийдөө АНУ-д ирсэн зорилгоо биeлүүлэхэд шаардагдах хугацаанаас шалтгаалдаг.
Жишээ нь: АНУ-д байх хугацаа нь 3 хоногоос хэтрэхгүй ‘C’ ангилалын виз болон 6 жилийн хугацаанд ...