МЭДЛЭГ БОЛ ХҮЧ

Блогийн бичигчид

  • solo_m
ХҮН ЯМАР ИРЭЭДҮЙГ МӨРӨӨДӨЖ БАЙНА, ТҮҮНИЙГ ТИЙМ Л ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭДЭГ...

Шинэ сэтгэгдлүүд

  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт Зочин: enenees fb biogoo haij orj irsn hun bnu hha
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: 1924-28оны монголын удирдагчдийг хлээд өгвөл сна бх
  • ШЕНГЕНИЙ ГЭРЭЭНД ЯМАР ОРНУУД БАГТДАГ ВЭ? бичлэгт Зочин: hun bolj torsii gazar uzii
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт Зочин:
  • БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА - ГОМОСЕКС бичлэгт ах (зочин): Гомо хүний эрх гэж юугаа яриад байгаан. Тэгвэл тэдний уруу татсан олон охид хөвгүүдийг яахав...
  • АНУ-ын визийн төрлүүд бичлэгт Зочин: multiple gj ymar visa
  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт Зочин: dajguin bnooo
  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт daaaavk: dddddddddaaaaaaaaaaaaaaaaaaasssssssss
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: Маш сайхан мэлээлэл байна.Үнэн зүйл гэдэг түүгээрээ л үлдэх ёстой.....
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: zugeerl bna shd
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: Яаж бичсэн юм бэ? Ямар их алдаатай юм бэ?..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): ингэмээр бна ойрд хийгээгүй..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): :grinjavascript:emoticojavascript:emoticon('')n(''):..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): javascript:emoticon('') :1javascript:emoticon('')213:..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
94092 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 18-с 12-р хуудас. | дараах >>

Мальтус ба хятадын нэгээс дээшгүй хүүхдийн бодлого

2010-11-14,22:17
   

Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь газар нутгаараа Зүүн Азийн хамгийн том, дэлхийн гурав эсвэл дөрөвт жагсдаг орон юм. Хүн ам нь 1.3 тэрбум гаруй бөгөөд дэлхийд тэргүүлдэг.
БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын хүн ам хурдацтайгаар өссөний улмаас Засгийн газраас 
1979 онд Нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах болсон. Үүний үр дүнд төрөлтийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг бууруулж чадсан боловч иргэншилгүй хүүхдүүд болон хүүхдийн наймаа газар авсан ажээ.

Албан ёсны тоо баримтаас үзэхэд уг бодлогоор 400 сая төрөлтийг хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл энэхүү бодлого хэрэгжээгүй бол хятадын хүн ам ойролцоогоор 400 саяар нэмэгдэх байсан. Зарим шүүмжлэгчид Хятадыг энэхүү бодлогоо зарим талаар зөөлрүүлэхийг шаарддаг, учир нь энэ нь хүн амын бүтцийг гажуудуулсан.  

Хятадад хэрэгждэг энэхүү хатуу бодлогоор ихэнх гэр бүлүүд нэг хүүхэдтэй байх ёстой. Өв залгамжлах хүүтэй болохын тулд зарим гэр бүлүүд төрөөгүй охин хүүхдээ үр хөндүүлж эсвэл нялх эмэгтэй хүүхдээсээ татгалздаг ажээ. Мянга мянган нялх охидыг гадныхан үрчилж авдаг байна.

Энэ нь нэг талаасаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм. Хайрт эхийнхээ хэвлийд бий болсон хүүхдийг эмэгтэй гэдгийг мэдээд үр хөндүүлж байна гэдэг мөн нэгээс илүү хүүхэдтэй байж болохгүй гэж заасан нь хүүхдийн эрхийг хамгийн томоор зөрчиж байгаа юм. Энэ талаар хүүхдийн төлөө ажилдаг олон улсын байгууллага болон тухайн улсын хүмүүс өөрсдөө юу гэж бодож явдаг нь хамгийн хачирхалтай.

"Нэг гэр бүл- нэг хүүхэд" нэртэй Хятадын төрийн бодлого жилдээ 13 сая хүүхдийн амийг хөнөөдөг.

Хэдийгээр эдийн засаг нь эрчимтэй өсч байгаа ч урьдын адил хосууд нэгээс илүү хүүхэдтэй болохгүй гэсэн хэвээрээ. 

Хятад хуулийн энэ заалтыг цуцлах тухай яриа сүүлийн үед багагүй гарах болсон ч одоогоор албан ёсоор цуцалсан зүйл алга. Энэ хууль нь хүний эрхийг зөрчиж байгааг олон улс байн байн сануулсаар сүүлдээ залхжээ.

Саяхан "Al Jazeera" телевизийн сурвалжлагч Шямень хотод оршин суугч Сяо Айнг хэмээх бүсгүйг хоёр дахь хүүхдээ гаргах гэхэд нь нутгийн иргэд зүй бусаар харьцаж, үрийг нь зулбуулсан хэрэг гарсныг мэдээлжээ. Сяо 10 настай охинтой бөгөөд дахин хүүхэдтэй болохыг хүссэн бөгөөд найман сартай жирэмсэн байсан аж. 

Өнгөрсөн аравдугаар сарын 10-нд нутгийн удирдах албаны хүмүүс, эмнэлгийн машины хамт Сяогийн гэрт гэнэт ирж, түүнийг хууль зөрчихийг санаархсан хэргээр зэмлэж, автомашин руу түлхэн суулгаж, эмнэлэгт аваачжээ. Гурав хоног эмнэлэгт байлгах хугацаанд Сяогийн үр зулбаж, хүүхэдтэй болох хүсэлдээ цэг тавьжээ. 

"Нэг гэр бүл-нэг хүүхэд" гэсэн бодлогыг хэрэгжүүлэх гол механизм болсон хуулийг хэрвээ зөрчвөл 40 мянга хүртэл ам.доллараар торгох, ажлаас нь халах, өмч хөрөнгийг хураах зэрэг шийтгэл ногдуулдаг байна.

Албан ёсоор жилд 13 сая аборт хийдэг тухай мэдээллийг China Daily цацсан ч хэрэг дээрээ энэ тоо үлэмж их, бас аймшигтай үр дагавар дагуулдаг гэж үздэг. Олон улсын эрүүл мэндийн байгууллага Хятадын 15-44 насны мянган эмэгтэй тутмын 24 нь аборт хийлгэдэг гэсэн тоо гаргажээ. 2003 онд дэлхий даяар нийтдээ 42 сая аборт хийсний 9 сая нь Хятадад хийжээ.

Бүсгүйн амьдардаг Шямень хот нь Хятадын орчин үеийн хөгжиж буй хотын тоонд багтдаг. Нөхрийнх нь хэлснээр бол Сяог зодсоноос хойш 40 цагийн дараа үр нь зулбаж, амьгүй хүүхэд гарсан аж.

Энэ мэдээлэл гадаадын олон хэвлэлээр цацагдаж эхэлмэгц, Хятадын талаас "Үнэхээр нэгэн бүсгүй амаржих хугацаанаасаа сарын өмнө эмнэлэгт хэвтсэн нь үнэн. Гэхдээ энэ аборт бол түүний өөрийнх нь хүсэл, шийдвэр байсан” гэж мэдэгджээ.

Харин нөхөр нь "Би нэг ч бичиг баримт хараагүй. Эхнэр бид хоёр ямар ч бичигт гарын үсэг зураагүй. Түүнийг эмнэлэг рүү аваад явахад би цагдаа дуудсан. Гэтэл нөхцөл байдал тэдний мэдлээс давсан хэрэг гэж хэлсэн. Би нэхэмжлэл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэхийг хүссэн ч өмгөөлөгч нар төрийн ажилтнуудтай ам мурийхыг хүсэхгүй байна. Хятадын хэвлэлүүд рүү залгасан ч нийтэлж өгөхөөс татгалзсан" гэжээ.

Ингээд зулбасан үрийн эцгийн ярилцлага "Al Jazeera"-гаар цацагдахад хүрчээ. Харин Сяо бүсгүй одоо хүртэл эмнэлэгт байгаа гэнэ. Зулбасны дараа бие нь эвгүйцэж, хүндрэл үүссэн аж. "Бидэнд ямар хүйсний хүүхэд байсныг нь ч хэлээгүй шүү дээ" гэж Сяогийн нөхөр Лю гашуудан ярьсан байна.

Энэ бол Хятадын удирдлагын гэр бүлийн тухай хуулийг сахиулахын тулд хэрэглэдэг аргын нэг. Хэдийгээр хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа ч гэсэн иймэрхүү хэргийг төр засаг болон цагдаагийн газар нь нүдээ даран өнгөрөөж, хэвлэлүүд нь бүрэн цензурт байдаг тул нийтлэхээс татгалздаг гэж "Al Jazeera"-гийн сурвалжлагч мэдээлжээ.

Коммунист Хятад шиг хүн амын өсөлтийг хянах хатуу чанга бодлоготой өөр улс орон байхгүй. Мальтусын эдийн засгийн онолыг Маркс, Энгельс нар дайрч доромжилдогийг бодохул энэ нь тун ч хачирхалтай санагдам. Марксист номлолоор бол аж үйлдвэрийн ажиллах хүчийг бэхжүүлэх нь хөгжил дэвшлийн нэгэн чухал хэсэг билээ. Хожуу гэрлэлтийг дэмжих зэргээр төрөлтийг хянах янз бүрийн арга хэмжээ авч явуулж байсан нь ямар нэг үр дүнд хүргээгүй бөгөөд 1970-аад оны эхэн үе гэхэд Хятадын 750 сая хүн амын өсөлт 3% -д хүрсэн байлаа. Нөөц баялаг ба Хятадын өсөн олширсоор буй хүн амыг тэнцвэржүүлэх оролдлогодоо Хятадын коммунистууд хоёр гол өөрчлөлт хийсэн билээ. Эдийн засагтаа тавих хяналтыг чөлөөлөн, нэгээс дээшгүй хүүхдийн хатуу чанга бодлого баримтлах боллоо. Эдийн засгийн өсөлтийг хурдасгахад шинээр авч явуулсан чөлөөт эдийн засгийн бодлого амжилт авчирч, нэгээс дээшгүй хүүхдийн бодлого хүн амын өсөлтийг сааруулж чаджээ. Өнөө үед Хятадын хүн ам нэг тэрбумээс давсан боловч өсөлтийн хурд нь 1 % хүртэл буурсан. Гэлээ ч хятад хүмүүсийн хувийн амьдралд нь хэт оролцсоныхоо төлөө Хятад улс том хохирол амссан:

1. Хятадад үр хөндөлтийн тоо хэмжээ, ялангуяа төрөх гэж буй хүүхэд эмэпгэй бол, тэнгэрт тултал өссөн. (Хятадууд эрэгтэй хүүхдийг дээрд үздэг).

2. Өндөр настны тоо асар их болсон ба улам олширсоор буй. Харин тэднийг тэтгэж дэмжих залуу ажилчдын тоо харьцангуй цөөн. Иймээс Хятадын хувьд хөгшрөлт ноцтой асуудал болон босч ирж байна.

3. Хятадад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тоо улам зөреөтэй болсоор байна. Хятадуудын 55%-ийг эрэгтэйчүүд эзэлж эмэгтэйчүүд дутагдах асуудал ноцтойгоор үүсэж байна. Хятад эрэгтэйчүүдийн хувьд эхнэр олж авах нь төвөгтэй болж буй ба бусад орноос эмэгтэйчүүдийг хүчээр хулгайлах, боолчлох явдал гарч байна.

4. Хятадын уламжлалт бат бэх гэр бүл аажмаар задран алга болж байна.

Нэгээс дээшгүй хүүхдийн бодлогын хамгийн гунигтай тал нь гэвэл энэ нь шаардлагагүй зүйл. Нэг хүүхдэд ноогдох үндэсний орлого өсөх хэмжээгээр төрөлтийн хэмжээ буурдаг гэдгийг Жулиан Саймон болон бусад эдийн засагчид тэмдэглэн хэлсэн билээ. Иймээс хүн амын хэт өсөлтийг хүчээр хянах арга хэмжээ авч явуулахын оронд эдийн засгаа илүү чөлөөлж аж ахуйн хүчтэй өсөлтийг хангах замаар яг ижил зорилгод хүрч болох билээ.
бичсэн: Solo төрөл: Уншихад идүүдэхгүй | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1555 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

яг зөв
Зочин хэзээ бичсэн: 08:44, 2010-11-18 | |
Мальтусын онол дажгүй онол шүү.

Хятад улс өлсгөлөн, дайн энэ тэр гээд багаггүй зовлон амссан учир удирдлага нь байдлыг арай өөрөөр харж ухаалаг алхам хийдэг болсон байх эргэлзэх
Сурах Шалтгаан хэзээ бичсэн: 00:34, 2010-11-18 | |
"Нэг гэр бүл-нэг хүүхэд" гэсэн бодлогыг хэрэгжүүлэх гол механизм болсон хуулийг хэрвээ зөрчвөл 40 мянга хүртэл ам.доллараар торгох, ажлаас нь халах, өмч хөрөнгийг хураах зэрэг шийтгэл ногдуулдаг байна.-энэхуулийн заалт уу? ямар ч байсан татвар төлдөг гэсийшд өө бас саяхнаас 1 хүүхэд нтр нь болсон гээгүй билүү? хүйсний тэнцвэр алдагдсан гээд..мальтусын онол угаасаа зөв байдаг, энгийн өгүүлбэрээр хоол хүнс арифметикээр буурахад, ....геометр прогрессоор өснө гэдэг билүү тэ? гоё шүү
upshot_gp хэзээ бичсэн: 23:13, 2010-11-14 | |
bi er n Mal'tusiin onoliig zov gej uzdeg l dee. bayarlala sonirholtoi saihan niitlel baina
arius хэзээ бичсэн: 22:42, 2010-11-14 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 18-с 12-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Уншихад идүүдэхгүй
  • Афоризм
  • Уран ба цөмийн эрчим хүч
  • Түүхээс...
  • Аялалд гарах гэж байна уу?

Шинэ бичлэгүүд

  • "Best Airway" International ticketing service
  • Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр "9-р сарын 10"
  • International Literacy Day-Олон улсын бичиг үсгийн өдөр
  • АНУ-ын визийн төрлүүд
  • ШЕНГЕНИЙ ГЭРЭЭНД ЯМАР ОРНУУД БАГТДАГ ВЭ?
  • MIAT Mongolian Airlines
  • ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • Монгол улсын ураны баялаг
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД
  • Турк улс бол нийгэм нь гомосекс хүмүүсийг хүлээн зөвшөөрөөгүй ч хуулиараа зөвшөөрсөн улс...
  • БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА - ГОМОСЕКС
  • Мальтус ба хятадын нэгээс дээшгүй хүүхдийн бодлого
  • Монгол Улс 1924-1940 онд
  • БИСМАРК БА ГЕРМАНЫ НЭГДЭЛ
  • ҮР НӨЛӨӨ БҮХИЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
  • >>Архив...

Холбоосууд

  • МУ-ын ГХЯ
  • МУ-ын ШУА
  • ШУА-ийн ОУСХ
  • ИЗИС
  • ЧСОУХС-ийн ОУХТ
  • World Nuclear Association
  • World Nuclear News
  • China National Nuclear Corp.
  • Uranium мэдээлэл
  • Энхсоёмбо багшийн блог
  • Батцэцэг-Япон хэл блог
  • Отгонзаяагийн блог
  • Залуу нас-Жинхэнэ гоёл
  • Бобогийн блог
  • Мэндээ-Юм юмнаас
  • Судлаач Д.Ганхуяг
2006-2009 © МЭДЛЭГ БОЛ ХҮЧ