МЭДЛЭГ БОЛ ХҮЧ

Блогийн бичигчид

  • solo_m
ХҮН ЯМАР ИРЭЭДҮЙГ МӨРӨӨДӨЖ БАЙНА, ТҮҮНИЙГ ТИЙМ Л ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭДЭГ...

Шинэ сэтгэгдлүүд

  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт Зочин: enenees fb biogoo haij orj irsn hun bnu hha
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: 1924-28оны монголын удирдагчдийг хлээд өгвөл сна бх
  • ШЕНГЕНИЙ ГЭРЭЭНД ЯМАР ОРНУУД БАГТДАГ ВЭ? бичлэгт Зочин: hun bolj torsii gazar uzii
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт Зочин:
  • БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА - ГОМОСЕКС бичлэгт ах (зочин): Гомо хүний эрх гэж юугаа яриад байгаан. Тэгвэл тэдний уруу татсан олон охид хөвгүүдийг яахав...
  • АНУ-ын визийн төрлүүд бичлэгт Зочин: multiple gj ymar visa
  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт Зочин: dajguin bnooo
  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт daaaavk: dddddddddaaaaaaaaaaaaaaaaaaasssssssss
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: Маш сайхан мэлээлэл байна.Үнэн зүйл гэдэг түүгээрээ л үлдэх ёстой.....
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: zugeerl bna shd
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: Яаж бичсэн юм бэ? Ямар их алдаатай юм бэ?..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): ингэмээр бна ойрд хийгээгүй..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): :grinjavascript:emoticojavascript:emoticon('')n(''):..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): javascript:emoticon('') :1javascript:emoticon('')213:..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
94091 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 18-с 11-р хуудас. | дараах >>

БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА - ГОМОСЕКС

2010-11-15,22:05
  

БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА

Бэлгийн чиг хандлага эсвэл Бэлгийн чиг баримжаа нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болоод бэлгийн харилцаанд орох болон татагдах хүний үндсэн шинж чанарын нэг юм. Хүн үүнийг хэн нэгэн болон ямар нэгэн зүйлийн оролцоотой эсвэл хүчээр хүсдэггүй бөгөөд зүгээр байгалиас заяаснаар өөрийн мэдэлгүй мэдэрдэг мэдрэмж юм.

Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддагүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох болон өөрчлөх боломжгүй.

Бэлгийн чиг хандлагыг гетеросекс, гомосекс, бисекс гэх үндсэн гураваас гадна хэд хэд ангилдаг.

Гол хэллэг болоод теоромууд.

§  Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.

§  Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.

§  Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.

§  Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх хүйсийн хүмүүст татагддаг хүн.

§  Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.

§  Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон ордоггүй бэлгийн дур хүсэлгүй хүн.

Мөн үүнээс гадна гомосексийг Трансжендертэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай огт өөр зүйл юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг. Улмаас өөрийнхөө хүйсийг солихыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ.

Гетеросекс (Heterosexual) чиг хандлага: эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхон дурлаж, тэдэнд татагдан бэлгийн харилцаанд орохыг шинжлэх ухаанд ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, эмэгтэй хүнийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эрчүүд, эсвэл эрчүүдийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Энэ хандлага нь хүн амын дийлэнхи хувийг эзэлж байдаг.

Гомосекс (Homosexual) чиг хандлага: ихэвчлэн ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог нэгнийг энэ ангилалд хамрааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.Бэлгийн цөөнх хэмээгддэг ба хүн амын 2-13% (50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай) эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсынхувьд, 70000-300000 орчим гомосекс чиг хандлагатай хүмүүс байх магадлалтай.

Бисекс(Bisexual) чиг хандлага: Өөрийн ижил ба эсрэг хүйсийнхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг, тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ. Жишээ нь: эмэгтэй, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ.

 

ГОМОСЕКС



Гомосекс гэдэг нь, хүний бэлгийн чиг хандлагын нэг бөгөөд ихэвчлэн ижил хүйсийхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг заасан бэлгийн чиг хандлагыг нэг юм. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн буюугей (Gay), эсвэл эмэгтэй хүнийг сонирхож,тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүд буюу лесби (Lesbian) хэлнэ.

Ижил хүйстэний тухай ярихын өмнө бэлгийн чиг хандлагын талаар тайлбарлан бичье.Хүний бэлгийн чиг хандлагыг эсрэг хүйстэн буюу гетеросекс (Heterosexual),ижил хүйстэн буюугомосекс (Homosexual) ,эр эм аль аль хүйстэн буюу бисекс(Bisexual) гэж гурав ангилан нэрлэдэг.Мөн ямар нэг бэлгийн дур хүсэлгүй буюу 「асекс」(аsexual)гэж бас хуваагддаг.

Гей хэмээх үг нь эрэртэй ижил хүйстэн хүмүүс төдийгүй эмэгтэй болоод нийт гомосексуал хүмүүсийг заан хэрэглэгдэх тохиодол ч байдаг.Мөн бэлгийн цөөнхийг заасан 「ЛГБТ」(LGBT)гэсэн үгийг илүү түгээмэл ашигладаг.

Бидний сонин хэвлэл дээрээс их уншдаг гомо гэсэн товчилсон хэллэг нь ижил хүйстэн хүмүүсийн дунд бус гетеросекс/эсрэг хvйстнээ сонирхдог/ хүмүүсийн дунд өргөн ашиглагддаг ба хэсэг бүлэг гетеросекс/эсрэг хvйстнээ сонирхдог/ хүмүүс гей хүмүүсийг доромжлох хэллэг болгон хэрэглэх нь их байдагаас болж(ялангуяа,эрэгтэй хүмүүс дээр хэрэглэдэг) ялгаварлан гадуурхсан утга агуулагддаг болсон.

Дээрхээс харахад сэтгэл зүйн төлөв байдалаас нь харвал,гей болон лесби хүмүүсийг хүлээж авахдаа, эмэгтэй хүмүүсийн хувьд аль аль талыг нь амархан ойлгон хүлээн авдаг бол харин эрэгтэй хүмүүсийн хувьд бол их хүндээр хүлээж авах талтай гэдэг нь олон талын судалгаагаар нотлогдоод байгаа.Нэн ялангуяа эрэгтэй хүмүүс гей хүмүүсийг хүндээр хүлээж авахаас гадна буруу ойлгоlттой байх нь элбэг байдаг.

Ижил хүйстэнээ сонирхох нь өвчин мөн үү?

Хүн төрөлхтөн 19-р зууны сүүлчээс ижил хүйстэнийн бэлгийн чиг хандлагыг судалж эхэлсэн ба ихэнхи эртэмдэт гомосекс байна гэсэг бол өвчин гэж үзэж байсан.Түүгээр ч барахгүй сэтгэц мэдрэлийн эмгэг гэж үзэн эмчлэх гэж оролдож эхэлсэн.Харин 1970-д оноос Америкийн Сэтгэл Мэдрэлийн Нийгэмлэгээс ижил хүйстэнээ сонирхох нь өвчин биш гэдгийг нотолсон юм.Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстэнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн Сэтгэц мэдрэлийн өвчиний жагсаалтаас хассан юм.

Өдгөө дэлхийн ихэнхи оронд дээрхитэй адил өвчин эмгэг биш хэмээн үзэж өөрийн орны эрүүл мэндийн салбарын өвчиний жагсаалтаас хассан.

Харамсалтай нь Монгол улсын хувьд өнөөг хүртэл өвчин ангилалаас хасаагүй байгаа.

Яагаад ижил хүйстэнээ сонирхдог болдог вэ?

Ижил хүйстэнээ сонирхдог болно гэсэг бол хэн нэгэнд уруу татагдах,эсвэл өөрийн дур хүсэлээр ижил хүйстэн болдог гэсэн ойлголт өнөөг хүртэл их байдаг.Ялангуяа Монгол улсын хувьд 1990-д оны сүүлчээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэлсэн буруу ташаа мэдээлэлээс болж иймэрхүү байдалаар буруу ойлгох ойлголт газар авсан.Гэвч орчин үеийн шинжлэх ухаан дээрхи ойлголт нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг нотлосон. Өөрөөр хэлбэл,хэн нэгэнд уруу татагдаад,эсвэл өөрийн дур хүсэлээр ижил хүйстэнээ сонирхдог юу уу татагддаг болно гэж байдаггүй болно.Гомосекс гэдэг бол 100% төрөлхийн буюу олдмол болох нь нотлогдсон. Хэнд дурлаж, таалахаа хүн өөрөө сонгох боломжгүй, харин мэдэрдэг. Эрдэмтэн, судлаачид бэлгийн чиг хандлага эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшvvлээд байна. Үүнд ураг бүрэлдэх үед эхийн хүнс тэжээл, сэтгэл санааны байдал, гадаад орчин, агаар, дуу чимээ гээд бүхий л зүйл нөлөөлдөг байх магадлалтай гэнэ.
Олон жилийн судалгаа эцэг, эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийнхээ ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг, эх нь байсан тохиолдлыг олж тогтоосон нь үгүй байна. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ордог гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйстнээ сонирхдог байжээ. Түүнчлэн ижил хүйстнүүдийн ихэнх хувь нь гетеросекс /эсрэг хүйстнээ сонирхдог/ гэр бүлд төрж, өссөн байдаг. Хүн судлаач нар гомосекс зан үйлийг нэлээд анхааралтай судалсны эцэст сvvн тэжээлт аймгийн бүх амьтанд энэ харилцаа байдаг болохыг тогтоосон байна. Хvн төрөлхтөний хөгжлийн бvхий л үе шатанд ан амьтан, хорхой шавьж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй хэмээжээ.

Хүмүүс бэлгийн чиг хандлагаа сонгох/өөрчлөх/ боломжтой юу?
Хүн өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох юм уу өөрчилж чадахгүй.Дээр дурдсанчлан 100% төрөлхийн буюу олдмол мэдрэмж юм. Түүнчлэн ижил хүйстэн хүмүүс чин сэтгэлээсээ хүсч, чармайвал гетеросекс чиг хандлагатай болох боломжтой гэж боддог болон асуудаг хүмүүс нилээдгүй байдаг. Харин мэргэжилтнүүд үүнд дараах байдлаар хариулжээ.

“Хэдийгээр гей буюу лесби хvмvvс өөрсдийгөө өөрчлөхийг эрмэлзэн, хүч гаргаж байсан ч энэ чармайлт нь талаар өнгөрөх нь олонтаа байв. Хүмүүс ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу сэтгэцийн өвчин гэж үзэж, эмчлэхийг оролдож байсан ч энэ нь дэмий оролдлого байлаа. Учир нь энэ бол өвчин биш. Харин гомосекс хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг л өөрчлөх боломжтойгоос бус бэлгийн чиг хандлагыг өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гей юмуу лесби хvн эсрэг хvйсийнхээ хvнийг сонирхох гэж өөрийгөө хүчлэх нь дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, жинхэнэ сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аж.“

Судалгаагаар ижил хүйстнээ сонирходог өсвөр насныхны дунд амиа хорлох явдал гурав дахин илvv тохиолддогийг тогтоожээ. Магадгvй бусад хvмvvс ойлгоогүйгээс, шоолж доромжлон, гадуурхсанаас, өөрийгөө гаж, хэвийн бус гэж бодсоноос гэх мэт нөлөөлсөн байж болох юм.(Монгол улсад одоогоор иймэрхүү нарийн судалгаа хийгдээгүй.)

Хүн амд эзлэх хувьӨнөөг хүртэл гомосекс болон нийт ЛГБТ хүмүүс нь бэлгийн цөөнх гэж ирсэн.Үнэхээр цөөнхи мөн үү гэдэг бас эргэлзээтэй.Энэ талаар хийсэн судалгаа дэлхийд олон байдаг.Ерөнхийдөө хүн амын 2-13%(50 хүн тутамын 1-8 хүний 1 нь гомосекс байх магадлалтай)эзэлдэг.Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд,2% гэж бодвол 60000 орчим,13% гэж бодвол 300000 орчим байх магадлалтай.Энэ бол бага тоо биш юм.Нөгөөтэйгүүр хэт цөөнх ч бас биш бөгөөд ихэнхи тохиолдолд нууцлагдмал далд амьдралд байдал нь цөөнх мэт санагдуулж буй нэг шалтгаан юм. Доор хэд хэдэн орны хийсэн судалгааны дүн,

§  Англи улсад 1992 онд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 3.6%,эмэгтэлчүүдийн 1.7% нь гомосекс болон бисекс байдаг.Бисекс хүмүүсийг хасвал эрэгтэй 1%,эмэгтэйчүүдийн 0.5% гэж үзсэн гарсан байна.
§  1995 онд Америк улсад хийсэн судалгаанд,эрэгтэй 6.2%,эмэгтэй 3.6% нь гомосекс байдаг гэсэн тооцоо гарчээ.

Дашрамд дурдахад Хятад улсад ойролцоогоор 100 саяас дээш гей хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг.

Гомосекс хүмүүсийн эрх ашиг ба ДОХ
Гомосекс хүмүүс ялангуяа гей хүмүүс эрсдэл өндөртэй бүлэгт хамрагддаг.Дэлхийн олон оронд тухайлбал БНХАУ,Япон,Америк болон Европийн орнууд гей хүмүүсийн тухайд тусгайлан анхааралд авч төрөөс хууль эрх зүйн орчнийг бүрдүүлэн энэ чиглэлийн сургалт,ажиллагааг Засгын Газраас нь дэмжин явуулдаг.Сүүлийн БНХАУ энэ тал дээр дорвитой арга хэмжээ аван ажиллаж байгаа. Анх 1980-д оны дундуур гей хүмүүсийн дунд ДОХ/ХДХВ-н тархалт газар авч байсанаас болж Гейчүүдийн өвчин хэмээгдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байсан нь нийгэмд гей хүмүүсийн эсрэг болоод таагүй сэтгэгдэл мөн болгоомжлолыг үүсгэж байсан.Харин 1980-д оны сүүл үеэс өвчиний талаар судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явагдсаны үр дүнд байдал өөрчлөгдсөн.
Монгол Улсын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд гей хүмүүсийн дунд тархалт буй нь тогтоогдоод байгаа.
ДОХ-той Тэмцэх Үндэсний Сан болоод хэд хэдэн ТББ-д гей хүмүүст сургалт сурталчилгаа явуулах,тэдгээр хүмүүсийг эрсдэлээс хамгаалах зэрэг олон арга хэмжээ авч байгаа.Нөгөөтэйгүүр энэ талын үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх арга хэмжээ болоод хуулийн орчин,туслалцаа дутмаг байгаа нь зарим талаар сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Мөн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн хэт нэг талыг баримталсан мэдээлэлээс болж нийгэмд гомосекс илүүтэйгээр гей хүмүүсийн эсрэг болон таагүй хандах хандлага хүчтэй болсон.Энэ нь цаашлаад гомосекс хүмүүсийн эсрэг үзэн ядах гэмт хэрэг(Англи нэр:/хейт крайм/Hate crime) болоод аюулгүй байдал,түүнчлэн эрх ашиг нь хөндөгдөх том шалтгаан болж буй.Иймэрхүү асуудал нь цаашлаад Монголын ЛГБТ Хүмүүсийн нийтлэг эрх ашигт нөлөөлсөн асуудал болон хөндөгдөх хандлагатай болж буй.Жишээ нь;Гей хүмүүсийг хүчээр ДОХ/ХДХВ-н шинжилгээ өгүүлэх,Цагдаагын газраас гей,лесви хүмүүсийн цуглааныг ямар ч шалтгаангүй хүч хэрэглэн тараах зэрэг болно.
Нөгөөтэйгүүр энэ нь өнөөдөр Монгол улсын хэмжээнд ДОХ/ХДХВ-н шинжилгээг гетеросекс хүмүүсийн шинжилгээнд хамрагдах хувь бага бөгөөд бараг өгдөггүй гол төлөв гей хүмүүс шинжилгээнд хамааруулах болон өөрсдийн хүсэлтээр шинжилгээнд байнга хамрагддагтай холбоотойгоор зөвхөн гей хүмүүсээс халдвартай хүмүүс илэрч,гетеросекс хүмүүс далд байдалд байсаар буйтай холбоотой.
Дэлхийн бусад орны хувьд АНУ-н Башингтон Д.С.-д явуулсан судалгаагаар гомосекс болоод гетеросекс хүмүүсийн бэлгийн замаар халдварласан харьцаа ойролцоогоор 4.3 -тай байсан.Энэ нь Гомосекс болон гетеросекс хүмүүсийн тусах магадлал тийм ч их хол ялгаа байхгүй гэдэгийг харуулж буй.
Азийн орнуудын хувьд Тайландад 80% нь эсрэг хүйсийн халдвар эзэлж,Хятад улсад ч эсрэг хүйсийн халдвар талаас илүү хувьтай байдаг байна.Мөн Япон улс манай улстай адилхан ижил хүйстэн хүмүүс шинжилгээнд хамрагдах нь их байдагаас ХДХВ-н 2008 онд шинээр илэрсэн тохиолдлын 43.9% нь ижил хүйсийн,34.1% нь эсрэг хүйсийн халдвар байсан бол харин ДОХ-н шатанд шилжсэн үеийн харьцаа эсрэг хүйс 42%,ижил хүйс 28% болсон байна.Энэ нь гетеросекс хүмүүс шинжилгээ өгөхгүй явсаар өвчин хүндэрч ДОХ-н шатанд шилжсэн үед илэрдэгтэй холбоотой байдаг байна.Үүнээс үзэхад ДОХ/ХДХВ нь дан гомосекс хүмүүсийн өвчин биш гэдэг нь харагдаж байна.

Гей гэрлэлт ба Хууль эрх зүйн орчин


██ Мэдээлэл байхгүй

Ижил хүйстэнтэйгээ харицахыг хуулиар зөвшөөрсөн орнууд

██ Ижил хүйсийн гэрлэлт-г зөвшөөрсөн орон

██ Гэрлэлт биш ч түүнтэй адил хэмжээнд болоод хязгаарлагдмал байдалаар зөвсөөрсөн орон

██ Ямар нэг байдалаар зөвшөөрөөгүй орон

██ Өөр улсад гэрлэсэн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг орон

Ижил хүйстэнтэйгээ харицахыг хуулиар хориглодог орнууд

██ Хөнгөн гэмт хэрэгт тооцдог орон

██ Хүнд гэмт хэрэгт тооцдог орон

██ Насаар нь хорих ял оноодог орон

██ Цаазаар авах ял оноодог орон

Анх 2001 онд Нидерланд Улсад Ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнөөс хойш одоогын байдалаар дэлхийн нийт 40 гаруй оронд Ижил хүйсийн гэрлэлт болон хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг зөвшөөрсөн байна.Үүнээс гадна хэд хэдэн улсад хуулийн төсөл нь хэлэлцэгдэж байгаа болно.Эдгээр орны ихэнхи ньЕвроп,Америктивийн орнууд (Спани,Голланд,Канад зэрэг гэрлэлтийг зөвшөөрсөн улс болоод Америк,Герман,Франц зэрэг хамтран амьдрахийг зөвшөөрсөн орнууд)бөгөөд Ази тив одоохондоо зөвшөөрсөн улс нэг ч байхгүй.

Дээрхийн адил ижил хүйстэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж,хуулиар амьдрах баталгаа олгож байгаа улсууд олон болж буй хэдий ч Африк,Азийн нилээдгүй оронд бүх насаар нь хорих ял цаашилбал цаазаар авах ял хүртэл оноодог хуультай болон дэлхийн олон оронд ямар нэг хэмжээгээр гей хүмүүсийн эрх ашигийг хамгаалсан хууль байхгүй хэвээр л байна.Яламгуяа [[Баруун Ази[[йн ислам шашинтай улсуудад хориглодог.(Турк улс ЕХ-нд элсэх гэж нийгэм нь хүлээн зөвшөөрөөгүй ч хуулиар зөвшөөрсөн)Тухайлбал Либериа шиг хөнгөн гэмт хэрэгт тооцдог орон бараг байхгүй бөгөөд ихэнхи нь хүнд гэмт хэрэгт тооцон насаар нь хорих ял оноодог орнууд(Сингапур болон Энэтхэг зэрэг) байдаг ба улмаар цаазаар авах ял оноодог орнууд (Иран, Сауди Араб зэрэг) ч байдаг.

Дашрамд дурдахад,2008 оны 12-р сард,НҮБ-с Гомосекс хүмүүсийн эрх ашигийг хамгаалах,үзэн ядалт болоод гадуурхах байдалийг зогсоох талаар тунхаглал гаргасан.Тунхаглалыг дэмжсэн ихэнхи улс нь Европоос байсан ба Азиас ганцхан Япон улс л дэмжсэн.Амөрик болон Хятад,Орос болон Монгол улс дэмжээгүй.Харин Америкт Барак Обама ерөнхийлөгч болсоноор байдал өөрчлөгдөж,дэмжихээр болсон билээ.

Монгол Улсын хувьд ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт байхгүй.Түүгээр ч барахгүй 1992 онд баталсан ардчилсан шинэ үндсэн хуулиндаа ЛГБТ хүмүүсийн тухай болоод бэлгийн чиг баримжаанаас шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт оруулаагүй нь Монгол Улсад ЛГБТ иргэд оршин тогтнодгыг хүлээн зөвшөөрөөгүйн нэг хэлбэрч байж болох юм.Угаас социализмийн үед хуучинаар БНМАУ-ын Засгийн Газар нийгэмд ёс суртахуунгүй байдалаар бэлгийн хүсэлээ хангах хэмээн Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулсан байсан ба ЗХУ буюу хуучинаар Орос болон хуучин ТТУХ-ны социалист орнуудад ардчилал,өөрчлөн байгуулалттай хамт ижил заалтуудаа хасахад Монгол Улс бусдын жишигээр хассан билээ.

бичсэн: Solo төрөл: Уншихад идүүдэхгүй | (13) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 5616 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Гомо хүний эрх гэж юугаа яриад байгаан. Тэгвэл тэдний уруу татсан олон охид хөвгүүдийг яахав. Тэд эрхгүй юу. 3 сая монголчуудад энэ гомо нар арай олдоод байгаан бусуу. Яагаад олшироод байна. Агаарын бохирдол, стресс,ажилгүйдлээс болоогүй гэдэг нь тодорхой. Үүнийг цаанаас нь хэвлээд байна. Нэг үгээр хэлхэд тэд өсвөр насныхныг маш ихээр уруу татаж байгаа болоод л тэдний гварди нэмэгдэж байгаа юм. Би хүүхдээ,дүүгээ ийм болгохыг хүсэхгүй. Ийм найз нөхөртэй болгохыг ч хүсэхгүй. Яагаад. Тэд тахал адил үржиж байна. Үгүй тэдэнд эрх ярих гэж байгаа бол бусдад ч адил эрх ярих ёстой. Дээр ТВ-р үзэж байсан. Нэвтрүүлгийн нэрийг санахгүй байна. Хүмүүс санаж байгаа байх. Юу гэхээр тэнэмэл гэдэг хүүхдүүдийн тухай.Тэднийг шалгахад ихэнхийх нь анус цэцэглэсэн байсан гэж. Гоё хувцастай ах нар ирж мөнгө өгөөд хийдэг гэж хүүхдүүд ярисан байгаан. Ийм байхад тэднийг хамгаалж эрхыг нь хүндэтгэх тухай ярих болж байна уу. Тийм юум үзсэн хүүхэдийн сэтгэхүй яах вэ. Үгүй дээ.бид өрнөдийн ялзарсан доройтсон зүйлийг хуулах шаардлагагүй. Ингэвэл бид дуусна. Өрнөдийхөн биднийг ядуу, хар тамхичин,биеэ үнэлдэг, боловсролгүй,гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн,өвчлөлт нас баралт өндөртэй, дээр нь хүн амын олонхи нь ижил хүйстэн ийм л болгохыг хүсч байгаа. Ийм асуудалтай эвлэрч болохгүй. Ямар элэнцэгий чинь ижил хүйстэн,тэдний эрх ярих гээд байгаан. Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүс ижил хүйстнүүд байна. Эрүүл саруул сэтгэдэг.хүмүүс ийм юм бичихгүй. Тэхээр ийм чиг баримжаатай гэгддэг хүмүүст тусгай аргачлал хэрэгтэй. Ийм төрлийн халдварыг хэрхэн газар авхуулахгүй байх талаар ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Шөнийн цагаар бар пабаар ороод хархад л илэрхий. Дан залуус ийм байдал руу орсон байгаа нь харгддаг. Хөгшин гомонууд хөгширөөд үхээд дуусмаар юм. Тэгвэл эд хаанаас гөрч ирээд байнаа. Эсвэл монголчууд бид генийн хувьд ийм жанартай болцымуу. Үгүй.Тэд халаагаа бэлдээд байгаа учраас л нийгэмд олшироод байнаа.
ах (зочин) хэзээ бичсэн: 11:22, 2017-04-30 | |
ene mash heregtei niitlel bnaa.
ijil hvistengvvdiig vzen yaddag tedniig jigshdeg hvmvvsiig eroosoo oilgohgvi yum.magadgvi tednii orond oorsiidoo tawiad vzeesei.
manaih ardchilsan erh choloot uls geh bolowch setgehvhi talaasaa sotsilist niigmeesee salaagvi baisaar l bna.ted bidnii adil l hvn shvde.
nadad gadnii hed heden gomo liesbi nz bdg ted nadaas yalgagdaad bh yum bhgvi.harin ilvv nohorsog tusch hogjiltei zaluus bdag.

sayhan neg hvnd zagnuuchlaa.mongoliin bvh erchvvd gomo boloh tsagt chmg yahiig chin harnaa gehiin. ene hvn yu yariad bgaag bi eroosoo oilgosongvi.shineer mendelj bgaa hvvhed bolgon gomo mun odo bgaa erchvdiin sex iin chig handlaga n bvgd oorchlogdood bgan bhdaa.
minii bodloor honosexual hvmvvs araich vndesnii ayulgvi bdald noloolohoor tiim aimshigtai zvil bish sen...
Зочин хэзээ бичсэн: 15:32, 2013-02-23 | |
bi suuliin setgegdliin ohinig em hun bolgoj ugii
Зочин хэзээ бичсэн: 14:46, 2012-05-25 | |
bi emegtei ch gesen...
bi emegtei ch gesen yg l er hun shij baij tedentei naizlahiig. Mnun yg uur shigee ohiduudtai nzlahgiig husdeg. Gehdee iim gedgee hen negend medegdehiig husehgui baina6 bi yj nztai boloh we....
tur.suld (зочин) хэзээ бичсэн: 19:32, 2011-07-21 | |
сонирхолтой л юм.
Сүүлийн үед яг энэ мэдээллийг энд тэндээс аягүй юм олж үзэж байна аа. Сонин, сэтгүүл, телевиз гээл. Саяхан үндэсний тв-ээр гарч байсан. Явж явж хувь хүний л эрхийн асуудал ш дээ уг нь. Хичнээн их хүмүүс дургүйцэл ээ илэрхийлж байгаа ч нэмэргүй болсон цаг ирэв бололтой. Гомо найзын хувьд хүн хүнээс нь л шалтгаална даа. Гомо гээд муу муухай байна ч гэж юу байхав. Гэхдээ бас нээх гаж нтр нь бас хэцүү л байх даа.
Zurai хэзээ бичсэн: 21:49, 2010-11-17 | |
сонирхолтой мэдээлэл байна. Байгалиас заяасан юмыг яая гэх вэ дээ. Бид гэр бүл гэдгийг биологи талаас нь биш сэтгэлзүйн нэгдэл гэж ойлгох цаг удахгүй биз
dadido хэзээ бичсэн: 20:19, 2010-11-17 | |
gambuush bol gei ch yumuu lesbi bsih.

ter huuliin zaaltiin tuhai odoogiin eruugiin huuld 125 geed neg zuil bgaa. ineedtei n teriig deed shuuhees tailbarlaj bsan yum. teruugeer bol tegeel gei humuus bitii hel er em hoyor hoorondoo tohiroltsood eldev yanzin sex hiisen bol shorond orohoor bgaa he he.
dao хэзээ бичсэн: 17:37, 2010-11-17 | |
магадгүй л юм, эмээ унтах гээд унт гээд байдаг жоохон суумаар байдаг хэхэ...библи дээр тйимэрхүү ижил хүйстэнтээ явалдсан хэрэг ч байдаг л даа. нэг хаан байдаг санагдажийн. хэзээ билээ, тэд чинь гамбууш шиг л байх дөө.
upshot_gp хэзээ бичсэн: 23:05, 2010-11-15 | |
zarimda byrhan aldaa zaagaad Adam Adam,Eva Evag bvteegd bna,tiimes hvleen zowshooroh esehes vl shaltgaalan ted bh l bolno,
Garin хэзээ бичсэн: 23:00, 2010-11-15 | |
нэг үе би гей найзтай болохыг хүсдэг байлаа гэж.... яагаадын бүү мэд. Тэдний ертөнц их сонирхолтой байдаг байсан болохоор байх. би тэднийг бусдын л адил хүн гэж бодож хүлээн зөвшөөрдөгөө.
arius хэзээ бичсэн: 22:48, 2010-11-15 | |
өмнө нь яагаад уншдаггүй байсан юм болоо. ёстой сонирхолтой блог байна шд. амжилт. өөр олон гоё нийтлэл оруулаарай хүлээнэ
arius хэзээ бичсэн: 22:45, 2010-11-15 | |
Чи гомо ю?
тэнэгт (зочин) хэзээ бичсэн: 22:44, 2010-11-15 | |
bi hywidaa tednii hvvhed vrchlehiig hezee ch demjihq
Garin хэзээ бичсэн: 22:41, 2010-11-15 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 18-с 11-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Уншихад идүүдэхгүй
  • Афоризм
  • Уран ба цөмийн эрчим хүч
  • Түүхээс...
  • Аялалд гарах гэж байна уу?

Шинэ бичлэгүүд

  • "Best Airway" International ticketing service
  • Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр "9-р сарын 10"
  • International Literacy Day-Олон улсын бичиг үсгийн өдөр
  • АНУ-ын визийн төрлүүд
  • ШЕНГЕНИЙ ГЭРЭЭНД ЯМАР ОРНУУД БАГТДАГ ВЭ?
  • MIAT Mongolian Airlines
  • ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • Монгол улсын ураны баялаг
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД
  • Турк улс бол нийгэм нь гомосекс хүмүүсийг хүлээн зөвшөөрөөгүй ч хуулиараа зөвшөөрсөн улс...
  • БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА - ГОМОСЕКС
  • Мальтус ба хятадын нэгээс дээшгүй хүүхдийн бодлого
  • Монгол Улс 1924-1940 онд
  • БИСМАРК БА ГЕРМАНЫ НЭГДЭЛ
  • ҮР НӨЛӨӨ БҮХИЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
  • >>Архив...

Холбоосууд

  • МУ-ын ГХЯ
  • МУ-ын ШУА
  • ШУА-ийн ОУСХ
  • ИЗИС
  • ЧСОУХС-ийн ОУХТ
  • World Nuclear Association
  • World Nuclear News
  • China National Nuclear Corp.
  • Uranium мэдээлэл
  • Энхсоёмбо багшийн блог
  • Батцэцэг-Япон хэл блог
  • Отгонзаяагийн блог
  • Залуу нас-Жинхэнэ гоёл
  • Бобогийн блог
  • Мэндээ-Юм юмнаас
  • Судлаач Д.Ганхуяг
2006-2009 © МЭДЛЭГ БОЛ ХҮЧ