МЭДЛЭГ БОЛ ХҮЧ

Блогийн бичигчид

  • solo_m
ХҮН ЯМАР ИРЭЭДҮЙГ МӨРӨӨДӨЖ БАЙНА, ТҮҮНИЙГ ТИЙМ Л ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭДЭГ...

Шинэ сэтгэгдлүүд

  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт Зочин: enenees fb biogoo haij orj irsn hun bnu hha
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: 1924-28оны монголын удирдагчдийг хлээд өгвөл сна бх
  • ШЕНГЕНИЙ ГЭРЭЭНД ЯМАР ОРНУУД БАГТДАГ ВЭ? бичлэгт Зочин: hun bolj torsii gazar uzii
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт Зочин:
  • БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА - ГОМОСЕКС бичлэгт ах (зочин): Гомо хүний эрх гэж юугаа яриад байгаан. Тэгвэл тэдний уруу татсан олон охид хөвгүүдийг яахав...
  • АНУ-ын визийн төрлүүд бичлэгт Зочин: multiple gj ymar visa
  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт Зочин: dajguin bnooo
  • ИШЛЭЛ АНГЛИ – МОНГОЛ бичлэгт daaaavk: dddddddddaaaaaaaaaaaaaaaaaaasssssssss
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: Маш сайхан мэлээлэл байна.Үнэн зүйл гэдэг түүгээрээ л үлдэх ёстой.....
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: zugeerl bna shd
  • Монгол Улс 1924-1940 онд бичлэгт Зочин: Яаж бичсэн юм бэ? Ямар их алдаатай юм бэ?..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): ингэмээр бна ойрд хийгээгүй..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): :grinjavascript:emoticojavascript:emoticon('')n(''):..
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД бичлэгт анги (зочин): javascript:emoticon('') :1javascript:emoticon('')213:..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
95080 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 18-с 7-р хуудас. | дараах >>

ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2011-02-11,21:25
 ХБНГУ-ын ГХЯ нь 11 газартай. Үүнд:

1-р газар:Төв газар

Уг газар нь Organisationsberatung, боловсон хүчин, сургалт, олон улсын дипломатын сургалт, төсөв, мэдээллийн техник, эрүүл мэндийн алба, хэлний алба, улс төрийн архив, номын сан зэргийг өөртөө багтаадаг.

2-р газар: Улс төрийн газар

Энэхүү газар нь Европын холбооны гадаад болон аюулгүй байдлын нэгдсэн бодлого,  Европын аюулгүй байдал ба батлан хамгаалахын бодлого,НАТО ба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, АНУ ба Канад, ОХУ, Төв Европ, Зүүн ба Зүүн өмнөд Европ, Турк, Норвеги, Исланд, Швейцарь, Лихтенштейн болон Европын зөвлөлтэй харилцах асуудлыг хариуцдаг байна.

2A-р газар: Зэвсэг хураах ба зэвсэглэлийн хяналтын газар

Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн туршилтыг хориглох болон цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсэггүй бүс, ердийн зэвсэглэлийн хяналт, газрын мина, Химийн зэвсгийг хориглох конвенци, Биологийн зэвсгийг хориглох конвенци зэрэг асуудлыг хариуцна.

3-р газар: Улс төрийн газар

Ойрхи Дорнод, Африк,  Латин Америк, Ази тив болон ардчиллыг хөхиүлэн дэмжих, сонгуульд ажиглалт хийх зэрэг асуудлыг хариуцна.

E газар: Европын газар

Холбооны бусад яамдтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр Европын холбооны талаар засгийн газраас баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх,  ЕХ-ны өргөжилт, цаашдын хандлага, ЕХ-ны гадаад харилцаа болон гишүүн орнуудтай харилцах хоёр талын харилцаа зэрэг асуудлыг хариуцан ажилладаг. 

 VN газар: НҮБ ба глобаль асуудлын газар

Хямралаас урьдчилан сэргийлэх, энх тайвныг сахин хамгаалах, ядууралтай тэмцэх,  хүний эрхийг хамгаалах, олон улсын терроризм болон гэмт хэрэгтэй тэмцэх,  гадаад улс оронд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг НҮБ-тай хамтран ажиллах асуудал зэрэг нь тус газрын гол үүрэг юм.

4-р газар: Эдийн засаг, тогтвортой хөгжлийн газар

 

ХБНГУ-ын ГХЯ-ны нэгэн чухал үүрэг зорилт бол тус улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал билээ. Тиймээс ч, уг газар эрдэм шинжилгээ, эрчим хүчний бодлого, агаарын ба сансрын нислэг, байгаль орчныг хамгаалах, харилцаа холбооны технологи,   тээврийн болон аялал жуулчлалын бодлого зэргийг хариуцан ажилладаг байна.

 

5-р газар: Эрх зүйн газар

Гадаадад хүнд байдалд орсон Германы иргэдэд тусладцаа үзүүлэх, ЭСЯ-д болоод ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гадаадын иргэд ба оргонол хүсэгчдийн эрх зүйн асуудал, олон улсын шүүх болон олон улсын эрх зүйн (Антарктид, далайн эрх зүй, агаарын ба сансрын эрх зүй гэх мэт) зэрэг асуудлыг хариуцна.

6-р газар: Гадаад соёл, боловсролын бодлогын газар

Холбогдох байгууллага, түншүүдтэй хамтран гадаад соёл ба боловсролын бодлогыг  боловсруулан хэрэгжүүлж, уялдуулан зохицуулах нь тус газрын үүрэг юм. Ялангуяа,  Европ тивийн болон бусад дэлхийн бусад оронд герман хэлийг түгээн дэлгэрүүлэх, исламын шашинтай харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжих зэрэгт ихээхэн анхаарал хандуулдаг.

K газар: Харилцаа холбоо, олон нийттэй харилцах ба хэвлэл мэдээллийн газар

Өөрийн орныг эдийн засгийн томоохон түнш, баялаг өв уламжлал бүхий соёлын эх орон төдийгүй орчин үеийн боловсрол, судалгаа шинжилгээний төв гэдгийг сурталчлан таниулах,   тус улсын гадаад болон дотоод бодлогын талаар мэдээлэл түгээх нь ХБНГУ-ын бүх ЭСЯ, ЕКГ-ын олон нийтийн дипломат ажиллагааны хамгийн чухал үүрэг юм. К газрын хувьд тэрхүү үүргийг хэрэгжүүлэхэд тал бүрийн туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь удирдагн зохицуулна.

7-р газар: Ёслолын газар

Уг газар нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Холбооны канцлер, Гадаад хэргийн сайдын гадаад улс гүрэнд хийх айлчлал, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн тус улсад хийх айлчлал зэргийн ёслол хүндэтгэлийн асуудлыг хариуцан ажилладаг[1].


[1] www.auswaertiges-amt.de

бичсэн: Solo төрөл: Түүхээс... | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1332 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

манай ГХЯ нд дэлхийн монголын соёлын газар гэдэг ч юм уу нэг тиймэрхүү газар байж болдоггүй юм байх даа.
Гадаад яамыг нэг талаараа далд тагнуулын газар гэдэг юм байна лээшд
dadido хэзээ бичсэн: 12:46, 2011-02-12 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 18-с 7-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Уншихад идүүдэхгүй
  • Афоризм
  • Уран ба цөмийн эрчим хүч
  • Түүхээс...
  • Аялалд гарах гэж байна уу?

Шинэ бичлэгүүд

  • "Best Airway" International ticketing service
  • Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр "9-р сарын 10"
  • International Literacy Day-Олон улсын бичиг үсгийн өдөр
  • АНУ-ын визийн төрлүүд
  • ШЕНГЕНИЙ ГЭРЭЭНД ЯМАР ОРНУУД БАГТДАГ ВЭ?
  • MIAT Mongolian Airlines
  • ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • Монгол улсын ураны баялаг
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД
  • Турк улс бол нийгэм нь гомосекс хүмүүсийг хүлээн зөвшөөрөөгүй ч хуулиараа зөвшөөрсөн улс...
  • БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА - ГОМОСЕКС
  • Мальтус ба хятадын нэгээс дээшгүй хүүхдийн бодлого
  • Монгол Улс 1924-1940 онд
  • БИСМАРК БА ГЕРМАНЫ НЭГДЭЛ
  • ҮР НӨЛӨӨ БҮХИЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
  • >>Архив...

Холбоосууд

  • МУ-ын ГХЯ
  • МУ-ын ШУА
  • ШУА-ийн ОУСХ
  • ИЗИС
  • ЧСОУХС-ийн ОУХТ
  • World Nuclear Association
  • World Nuclear News
  • China National Nuclear Corp.
  • Uranium мэдээлэл
  • Энхсоёмбо багшийн блог
  • Батцэцэг-Япон хэл блог
  • Отгонзаяагийн блог
  • Залуу нас-Жинхэнэ гоёл
  • Бобогийн блог
  • Мэндээ-Юм юмнаас
  • Судлаач Д.Ганхуяг
2006-2009 © МЭДЛЭГ БОЛ ХҮЧ